Өмнөх нийтлэлээ бичсэнээс хойш нилээн хугацаа өнгөрч. Ингэж зайтай бичсэн минь ч надад илүү амар уншиж байгаа таньд/чамд ч тухтай байх байх. Өнгөрсөн нэг долоо хоногын дотор болдог юмнууд болдогоороо л болсон нь мэдээж, хичээлдээ яваад л гэртээ ирээд л номын сан ороод л идэж уугаал унтаал гэх мэтчилэнгрэн... Юу гэж бүгдийг нь цаг нартай нь бичээд байхав, том том юмнуудыг нь л бичийдаа тээ :D
Онцлох зүйлүүдийн маань нэгт нь гэвэл шалгалтын маань дүн гарсан юм байна. Энэ тэхдээ явцын дундах шалгалт гэдэг бил үү нэг тиймэрхүү шалгалт нь байсан болохоор нээх ач холбогдол өгөөгүй ч болно. Ямар дүн авсаныг минь доод талын зурган дээрээс сайн харж болно, Энд нээх бичээд баймааргүй байна хэхэ... Дүндээ бол нээх сэтгэл хангалуун биш байгааааа гэж, тэхдээ яахав ангиасаа хамгийн өндөр оноотой нь байсан хэхэ...
Хажуу талын ангид 99хувь авсан нэг Жунгаа банди байна гэж сонсоод золтой багтраад үхчээгүй... Хятад хүн Монгол хүнээс илүү байна гэж юу байдын гэсэн нэг тийм тэнэг ч юм шиг үндсэрхүү ч юм шиг бодол хааяа төрдийн :P
Хажуу талын ангид 99хувь авсан нэг Жунгаа банди байна гэж сонсоод золтой багтраад үхчээгүй... Хятад хүн Монгол хүнээс илүү байна гэж юу байдын гэсэн нэг тийм тэнэг ч юм шиг үндсэрхүү ч юм шиг бодол хааяа төрдийн :P
Ойрын үед үсээ өөрөө машиндах хоббитой болчихоод байгаа... Болж л өгвөл хусаад байх шинжтэй. Дахиал нөгөө хэлдэг үгээ хэлэх үү "Ганц л амьдрахын чинь!!!"...хаха... Үсээ ер нь бүх л маягаар өөрчилж үзнээ гэж... Удахгүй ингэж байгаад амралт эхэлхээр эвгүй эвгүй хусаж эхлэх байх...Тухай бүрд нь зургийг нь авч байна аа...
Нээрээ амралтаар ажил хийхээр болсон байх шүү... Ашгүй нэг юм хэсэг хугацаанд ч гэсэн хийх ажилтай болж байна... Оргүйгээс охинтой нь гэж, Тэгэж байгаад байнгын ажил олдоно гэж найдаж байна. Тэхдээ одоохондоо надад ажлаас илүү хичээл нь чухал байгаа болохоор хичээлээ л гээд гүйж байна даа...
Өөр чинь өө нээрээ насаараа мөрөөдсөн G-Shock гэдэг цагаа авсан... Надад одоо нээрээ хэлэх ч үг алга. Зүгээр л гайхалтай гайхамшигтай... БИ гэдэг хүн өмнө нээх цаг зүүдэггүй байсан санагдаж байна, зүүсэн ч дээд тал нь 1 жил л зүүж байсан байх. Тэхдээ энэ цаг бол онцгоййййй, би чамд хэлж байна, сайн сонс/унш!!! Энэ цаг бол онцгой! мэдүү хаха:P хэчнээн их хүлээж хүсэж байж авсан болхоор биенээсээ салгах ч дургүй байгаа...
C.Breezy, Teyana 2 G-Shock-р гангарч байгаа нь^^
Ойрын хугацаанд би бичлэг хийж интернэт-д өлгөж чадна гэдгээ сайн мэдэхгүй байна аа... 15н хоногын дараа Эхний улирлын төгсөлтийн шалгалт байгаа... Тийм болохоор хичээл гээд гүйсээр байгаад бичлэг нтр худлаа байж магадгүй, ямар ч байсан тэгэж байгаад удахгүй бүжгийн Freestyle бичлэг тавина аа... Өмнөх Rude Boy-г re-make хийж тавиж магад... Заза тээд хэн мэдлээдээ... Онгод нь орвол Yiruma-н аяан дээр ч freestyle хийхийн билүү :P нтр... онгироо шаар вэ лол.
Бичлэг гэснээс өчигдөр шөнө унтаагүй. Нэг л мэдсэн үүр цайж байсан санагдаж байна. Би хэзээ ч ийм улаан өнгөтэйгээр нар мандаж байхыг амьдралдаан хараагүйн байна. Бүр шооконд орсон, Өрөөний баагийгын камыг нь хулгайлж гараад л зураг аваад бас бичлэг хйиж янзалаад шууд л Youtube дээр тавьсан
Төөгөө нь унтчихсан, тэхдээ тэр орой ниматайгаа чатлаад гоё байсан хэхэ...
За эцэст нь юу бичих вэ гэхээр... Надад нэг ийм бодол орж ирэв, Бичлэг болгоныхоо төгсгөлд өмнөх нийтлэлээ бичсэнээс энэ нийтлэлийг бичих хүртэл хугацаанд ер нь үзсэн бүх бичлэг дундаас хамгийн их таалагдсан бичлэгээ энд линкийг нь тавиж байя гэж... Хэр байна??? Дажгүй санаа байгааздээ хэхэ...
Миний хүсэл угаасаа та хэдтэй бодол санал үзэл бодлоо хуваалцах юм чинь тээ...
Заза... Тээд өдрийг сайхан өнгөрөөгээрэй... Миний муу жижкэн нийтлэлыг цаг гаргаж уншсанд гялайлаа^^ гэж...







3 сэтгэгдэл:
яаасан гоё фонт вээ хэхэ, хичээгээд байгаарай хө, үзүүлээд өг, амжилт, блогийг чинь байнга уншиж байх болноо хэхэ, бас тэр нартай зураг аймар зураг байна, 10-аас 10 өглөө нтр хэхэ
яаааа, тэр бичлэг нь ч гэсэн, эхний хэсгүүд нь үнэн лайтай байнаа, үзэж дуусчихаад нэг мөсөн сэтгэгдэл бичдэг байж хэхэ, гоёооо гоё!!
Гоё бичиж байна шд .. би бас уг нь шинэ блог нээгдчүүл урамтай блог бичих гээл хүлээгээл байна .. хэхэ
Post a Comment