Сүүлийн нэг жилийн хугацаанд үснийхээ хэлбэр галбирыг хэдэн удаа өөрчилсөныг мэдэхгүй... Өөрийнхөө E.T. шиг хэлбэртэй толгойндоо ямар үс зохицдогыг мэдэх гэж нилээн л оролдов... Тэгээд японд ирээд үсээ засуулах гэтэл 4000еэн(60000төг) гэхээр нь газуурсан биш гээд тэр мөнгөнийхөө талаар нь үс хусдаг юм аваад хусаж эхлэсэн... Одоо бол мастер болсондоо... 7 хоногтоо нэг засжийна гэж хяргаж хаячаал, хэхэ... Анх хуссан өдөр нэлээн л эвгүй байсан санагджийна. Өмнө нь их үстэй байсан үеийн зургуудыг хараад юу бодож байсын бол гэж бодоход хүрдийн байна лээ :P Тэхдээ надад энэ үс минь таалагдаж байгаа. Амар, нээх арчилгаа шаардлагагүй, бас хөнгөхөн :P
Энэ харин яг хусаж байгаа бичлэг нь... Эхэнд нь хусаж өгч байгаа гарын Samsung NX10-р бичсэн. Нилээн дажгүй кам. Тэхдээ Canon Kiss X4-г барахгүй...
Миний хувцасладаг Style-д ч энэ үс маань жоохон таарч тохирч байгаа юм шиг... Нэг хуссан дахиж нээх үсээ ургуулна гээд байхгүй байх гэж айж байна. :D Уул нь ганц амьдархаас хойш(нөгөө л нэг хэлдэг үг) гээд үсээ Dreadlocks болгож үзнэ гэж нэг боддог байсын, Тэхдээ хэн мэдлээ нэг л өдөр дур нь хөдлөөд ургуулна гээд шийдчих ч юм бил үү...
Жич: Энэ үсээ хусаж байгаа бичлэг миний Youtube-н 2дох суваг дээр байгаа... Тэгэхээр би 2 сувагтай гэсэн үг.... 1дэх дээр нь жинхэнэ бичлэгнүүд 2дох дээр нь блог бичлэгнүүд байдаг, нэг тиймэрхүү...





0 сэтгэгдэл:
Post a Comment